Wednesday, July 01, 2009
"Оюутнуудыг цагийн ажлаар хангая" төсөл?
Японы засгийн газрын тэтгэлгээр сурдаг 4-н оюутан хөөрөлдөж байх юм гэнэ.
Чухалжав: Монголд намайг их сургуульдаа дөнгөж орж байхаас л оюутнуудад цагийн ажил хийх орчин бүрэлдээгүй байсан. Одоо ямар байгааг бол сайн мэдэхгүй байна л даа. Би ч Монголын дотоод байдлын талаар хангалттай мэдээлэлтэй хүмүүсийн нэг биш л дээ.
Сониучжав: Чиний энэ санаа хаанаас гарч ирэх болов?
Чухалжав: Би өмнө нь Мэдэмхийжавын оюутнуудтай хийсэн яриан дээр байх аа, сайн санахгүй байна, энэнтэй холбоотой сэдэв хөндөгдөж байсан. Ярианы гол санаа нь, аливаа хөгжиж буй улсын эдийн засгийн өсөлтийн хурцыг дан гадаад хөрөнгө оруулалтаар дэмжиж дийлдэггүй гэсэн агуулгатай байсан. Тэгээд, жишээ нь манай монгол улсын хувьд ажиллах хүч нь цөөн, учир оюутнууд гэсэн хөдөлмөрийн зах зээлд тэр болгон тоологддоггүй хүмүүсийн чөлөөт цагийг ашиглах хэрэгтэй гэж бодсон юм л даа. Дор хаяж, компаниуд дээр, шинэ цагийн ажилтан орж ирээд ажлаад ирэхээр, бүтэн цагаар ажилладаг бусад жирийн ажилтнуудад энэ нь эерэгээр нөлөөлөх магадлалтай. Би сайн ажиллахгүй бол цаашдаа, миний ажлыг ч гэсэн хэн нэг цагийн ажилтнуудад хуваагаад өгчих биш вий гээд эмээнэ, ажилдаа улам анхаарна. Нуулгүй хэлэхэд би, монголд ажилласан хэмжээнээсээ дээгүүр цалин авдаг, бүтэн цагийн ажилтангууд цөөнгүй бий гэж бодож байна. Тэдгээр хүмүүс улсын хөгжлийг доош нь татаж буй бас нөлөө юм л даа.
Мэдэмхийжав: Төрийн зүгээс өдрийн 10-н мянган төгрөгөөр оюутнуудад ажил олгох хөтөлбөр хэрэгжиж байсан. 2 орчим хугацаатай хэрэгжих хөтөлбөр бил үү дээ. Ажлаа хийлгэхийн тулд компани нь тал үнэ болох 5-н мянган төгрөгийг нь гаргаад үлдсэн нь төрийн нэг сангаас гарах байсан. Ихэнхдээ мод тарихад л хамруулж байгаа юм билээ.
Чухалжав: Би хувийн хэвшлийнхэн бие даагаад цагийн ажлаар хангадаг тогтолцооны талаар ярьж байна л даа.
Эрэмгийжав: Гэхдээ Монгол хүмүүсийн дунд оюутан, бүтэн цагийн ажилтан гэлтгүй ажилд хандах хандлага нь хариуцлагыг үл ойшоосон байдаг шүү дээ. Ихэнх хүмүүс тухайн цагаа л өнгөрөөж байвал боллоо гэсэн үзэлтэй байдаг юм шиг санагддаг.
Сонсож байсан найзууд нь бүгд санал нийлэхгүй байна гэсэн царай гаргав.
Сониучжав: Монголд бүгд ажилгүй залхуу биш шүү дээ. Ажилтай, авхаалжтай залуус нь аль хэдийнээ хөлөө олчихсон, бизнес эрхлээд гадаададын цалингаас илүүг олоод амьдарч байна. Бид нар гадаадад байгаа болохоор л одоо монголд юу болж байгааг мэдэхгүй байна.
Чухалжав: Тэр яг зуун хувь тийм биш юм аа. Монгол хүмүүс л залхуу байгаа юм шиг ярьцгаадаг. Гэтэл Япончуудад бас ажлаа хийхгүй барилгын ажилчид нь тамхи татаад зүгээр зогсдог үе байсан гэлцдэг. Нийгэм нь одоогийнх шиг, бүгд шаргуу ажилдаг гольдролдоо ороход цөөнгүй макро бодлого нөлөөлсөн. Тэдгээр бодлого нь хүмүүсийн ажлаа сайн хийж, амьдралаа сайжруулья гэсэн сэтгэхүйг хөөргөж, нийгэмд шаргуу ажиллах нь аажмаар бичигдээгүй дүрэм болсон гэх үү дээ.
Мэдэмхийжав: Би Сониучжавын ярьсан макро бодлого гэдгийг тодруулмаар байна. Жишээ нь, Япон улс төмөрлөгийн үйлдвэрлэлдээ удаан хугацааны хөрөнгө оруулалт хийж байсан, дэлхийн хоёрдугаар дайны дараа. Энэ үед бол эдийн засаг нь муу, цаашдаа хэрэгцээ өснө гэсэн ямар ч баталгаагүй үе шүү дээ. Гэтэл тэдний энэ эрсдэлтэй шийд нь зөв байсан гэдэг нь батлагдсан. Яасан гэхээр, урт хугацааны хямд үнийн төмөрлөгийн нийлүүлэлт нь дотоодын үйлдвэрлэл хөгжихөд түлхэц нь болж үйлчилж л дээ. Ингээд сүүлд бусад төмөрлөг ашигладаг техник машин үйлдвэрлэлийн салбар нь сэргээд ирсэн байна.
Гэтэл энэ жишээг, манайх шиг Ай Эм Эф, Дэлхийн Банкны макро бодлогыг үг дуугүй хүлээж авахаас өөр сонголтгүй улсад ийм макро бодлого явуулж чадахгүй. Учир нь, манайх макро бодлогоо өөрөө хянах эрхээсээ сайн дураараа татгалзсан. Дараа дараачийнхаа төсвөө санхүүжүүлэх зээлийг Ай Эм Эф, Дэлхийн Банкнаас авахыг тулд тэр шүү дээ.
Чухалжав: Монгол Банк гэхдээ мөнгөний бодлогоо бие даан явуулдаг шүү дээ. Зээлийн хүүг тодорхойлох гэх мэт. Өнөөгийн макро бодлого алдаатай гэвэл, гадны хүчин зүйлээс илүү, манай Монголчуудын л алдаа байх.
Мэдэмхийжав: Тэр ч тийм шүү. Монголын засгийн газарт ажиллаж байгаа хүмүүсийн дундаж чадвартай холбоотой болов уу. Дээхэн нэг интернэтээр УИХ-н ЭЗ-н байнгын хорооны хурлын бичлэг үзэж байсан юм байна. Тэрэн дээр, гадаадын хөрөнгө оруулагч компанитай хийсэн гэрээний агуулгын тайлбарыг УИХ-н гишүүд ЗГ-н холбогдох ажилтнуудаас асууж байна л даа. Энэ гэрээний нөхцөлөө яаж тодорхойлсон, заасан үнийг хэзээний үнээр, аль биржийн жишиг дээр үндэслэсэн юм гээд л... олон асуулт тавьж байсан. Тэгтэл тэр Засгийн газрын элийт ажилтнууд дунд УИХ-н гишүүдийг ам нээхгүй болтол нь тайлбар өгөөд, толгойг нь дохиулчих хүн байгаагүй.
Сониучжав: Чадвартай залуус нь, төрд биш хувийн бизнесээ хөөгөөд явчихдаг байх л даа.
Чухалжав: Тийм байх аа, төрд авилга хээл хахууль ноёлж буй сургаар гадаадад сурч байгаа чадвартай элийтүүд нь улсын байгууллагад ажиллахаас зайлсхийдэг байх.
Эрэмгийжав: Ярианы сэдэв зөв үү, үгүй юу. Би сая ингэж бодлоо. Хаана ч гэсэн, ажиллагсдын дунд өрсөлдөөн үүсгэж чадвал, аяндаа чанар нь, бүтээмж нь дээшлэх юм шигээ.
Сониучжав: Би бол угаасаа хүмүүсийг хоёр хуваамаар байна. Хөдөлмөрч шаргуу хүмүүс ба тийм биш ажилчид гэж. Хөдөлмөрч хүмүүс бол угаасаа хүний гар харалгүй өөрсдөө нийгэмд шаардлагатай байгаа үйлчилгээг бизнес болгож эхлүүлээд аваад явчихна. Бусад нь бол угаасаа худлаа. Хүний гар харсан хүмүүсийг хичнээн дэмжээд, өрсөлдүүлээд сайжрахгүй.
Чухалжав: Гэхдээ хичнээн хөдөлмөрлөе гээд орчин нь хүлээс болоод байгаа жишээ бий л дээ. Тэдгээр хүмүүст дэмжлэг хэрэгтэй гэж бодож байна.
Мэдэмхийжав: Би энэ сэдэв дээр Чухалжавыг дэмжиж байна. Бидний сурч байгаа Япон улсын жишээг татвал, хангалуун гэгдэж байгаа өнөөгийн нийгмийн талаас илүү хувийг жирийн үйлдвэрийн ажилчин хүмүүс бүрэлдүүлдэг. "Дундаж амьдрал"-тай иргэд шүү дээ. Тэд нар бол бүгдээрээ хувийн бизнес эрхлээгүй, хэн нэгний байгуулсан компанид ороод л ажилласан. Ажлын байрыг хэн нэгнээр хангуулж аваад, тэр дотроо хоорондоо өрсөлдөөний горимоор өсөн дэвжсэн. Эрэмгийжавын хэлсэн бас зөв гэж бодож байна.
Харин, цагийн ажил Монголд хөгжихөд компаниудын ажил төлөвлөлт жилээр, сараар нарийн гарч ирээд, ажил нь өөрөө нарийн хэсгүүдэд хуваагдсан байх шаардлагатай болов уу. Урьдчилан ажлын их бага байх магадлалаа тооцоогүй байж байтал гэнэт ажил овоордог, тэр үед л хүнээс тусламж гуймаар болдог. Даан ч, тэр даруйд тохирох хүн олддоггүй. Дараа сарынхаа ажлыг сайн мэдчихсэн байсан бол, зарлал гаргаад аль хэдий нь хүнээ олцон шаардлагатай урьдчилсан зөвлөмж тайлбараа өгч амжихгүй юу. Энэ нь, манайд ажлын төлөвлөлт өөрөө хөгжөөгүй байна гэсэн үг байх.
Чухалжав: Ажилд орогч талаасаа гэвэл, оюутнууд угаасаа хичээлтэй учир өдөрт тодорхой цагаар, долоо хоногийн яг тэр тэр гаригуудад л ажиллаж чадах нь тодорхой. Ажил олгогч нь, ямар ажил хэзээ хэзээ хийлгэхээ шийдсэн байх учир, чанарын хяналт ч бас харьцангуй амар байна байх, тухай бүртээ хянаад.
Эрэмгийжав: Та нар цагийн ажил гээд яриад байдаг, энэ чинь байнгын орон тоог цөөлөх сөрөг нөлөөтэй биш гэж үү. Гэр бүлээ тэжээж байгаа, өрхөө тэжээгчийг ажлаас нь халаад, оронд нь оюутнуудыг цагийн ажилтанаар ав гэсэн үг биш үү.
Сониучжав: Монголчууд угаасаа, ажилд таньдаг хүнээ л авдаг биз дээ. Тэр ажилд хамгийн тохирох, хамгийн чадвартай эсэхийг нь нэг их хянаж чаддаггүй.
Эрэмгийжав: Миний тавьсан асуултаас жаахан өөр ч гэсэн, хариуля. Монголын их сургууль, тэр тусмаа хувийн сургуулиуд дунд 100 хувийн дүнтэйгээр хичээлээ хаалгуулдаг оюутнууд ихэсч, нийт чанарыг нь бууруулж буй сурагтай. Бүгд л 100 хувийн үнэлгээтэй тул, ажилд авагч нь нарийн зааг тавихад хэцүү.
Чухалжав: Монголд шалгуур өндөр л дөө, зөөгч, худалдагч нь хүртэл хоёр хэлтэй, нуруу туруу нь тэдээс дээш, хэ хэ, арай хазайчихлаа.
Мэдэмхийжав: Нэмж хэлэхэд, гадаадад төгссөн гэхээр л тэр улсын хэлээр ус цас гэвэл худлаа юм шиг ээ. Би сая нэг найздаа ном зээлсэн чинь, бараг төгсөх болчихсон оюутан байж нэг хуудасны ханз болгон дээр дуудлагыг нь бичсэн байсан. Ярианы хэл сайн авч, бичгийн хэл дээрээ сайн анхаараагүй юм болов уу гэсэн таамаглал хийгээд байгаа юм. ТВ-ийг нь үзээд ойлгоод хошин шог гарахаар инээгээд байдаг авч, яг ажил дээр гараад бизнес төлөвлөгөө бичүүлэх гэсэн чинь паг бол бас хэцүү л дээ.
Эрэмгийжав: Японы оюутнууд их сургуулиасаа илүү ажлын талбар дээр гарсан хойноо мэргэжлийн мэдлэг олж авдаг юм шигээ.
Чухалжав: Харин тийм. Монголд бол эсрэгээрээ. Банканд ажиллаж байгаа нэг найзтайгаа чааталсан чинь, их сургуульд үзсэн зүйл нь ажил дээр их хэрэг болж байгаа гэсэн. Японд бол ажилд орсоныхоо дараагаар дор хаяж 3-н сар сургалтанд хамрагдаж дадлага хийнэ.
Мэдэмхийжав: Би Францын Аудитийн фирмийн тухай сонсож байсан юм байна. Шинэ ажилтан шалгаруулж авдаг бодлого нь Японтой төстэй. Алдартай их сургуулиуд төгссөн оюутнуудаас уран зохиол, урлаг, юу судалсан байх нь хамаагүй компаныхаа ярилцлаганд урьдаг гэсэн. Тэнцээд орсон хойно нь, жинхэнэ мэргэжлийнхээ юмыг заадаг. Тэдний хувьд, эхлээд компанийн дотоод ажил явуулдаг арга барилаа эзэмшүүлнэ. Багийнхаа дүрмийг заачихаад дараа нь мэргэжлийн мэдлэгээ олгоно.
Сониучжав: Японд бас алдартай их сургууль төгссөн оюутнуудад илүү анхаарал тавьдаг гэсэн. Тэр сургуульд орох нь хэцүү болохоор хэр баргийн хүний давдаг босго биш. Тэгэхээр сурах арга барил эзэмшсэн хүн олж авах нэг шалгуурт тооцогдоно.
Мэдэмхийжав: Аахан, энэ бол нэг жишээ. Миний хэлэх гээд байгаа гол санаа болохоор энэ биш л дээ. Би Франц, Япон гэсэн том зах зээл ба Монгол гэсэн өөр, тусгай онцлогтой зах эээл хоёрын ялгааг онцолмоор байна. Гадаадын олон хүн амтай улсын бизнесийн хувьд компани дотор аль хэдийнээ дотоод соёл нэгдүгээрт, хоёрдугаарт стандаарт үүсчихсэн байна л даа. Тиймд шинэ хүн авахдаа тэрийгээ эзэмшүүлэхийн тулд хүний нөөцийн алба гэж тусад нь ажилтан ажиллуулдаг.
Харин манай улсын хувьд, хэдэн цөөн акулуудыг хасвал,
Сониучжав: Эрдэнэт, Говь гэх мэт үү?
Мэдэмхийжав: аахан. Дийлэнх компани нь 20-иос бага ажилтантай байна л даа. Тэгэнгүүт шинэ ажилтандаа мэргэжлийн боловсрол олгох илүүдээ гарсан нөөц бололцоо байдаггүй. Шууд л боловсорцон ажилтан шаардлагатай болдог...
... 4-н оюутаны яриа ийнхүү эцэс төгсгөлгүй үргэлжилсээр байлаа. Ажлын талбар дээр гарч үзээгүй нөхдүүд амныхаа зоргоор ярьсан тэмдэглэл дунд таньд санаа авах зүйл гарсан бол шөнийн 3 хүртэл үүнийг шивсэн миний зүтгэл үнэлэгдэх нь тэр ээ.

Saturday, September 08, 2007
"Миний нутаг" Бизнесийн Төслийн уралдаан 2007
5th Annual Great Valley Business Plan Competition 2007

Saturday, September 30, 2006
Өсөх өрх төсөл
Ж.Бэгзсvрэн. Унааны зардал ба Єсєх єрх програмЄрхийн тєсєв буюу орлого зарлагаа бvртгэж, судлах, тайлан гаргах vйлдлийг хялбарчилдаг Єсєх єрх програмыг ашиглаж байгаа миний бие дараах мэдээллийг таньд хvргэхийг хvслээ. Би ажилдаа ирж очихдоо нэг чиглэлийн автобус хэрэглэдэг ба сар бvрийн ажлын 23 хоногт 9200 тєгрєгийг зарцуулна гэж vзвэл 12 сард буюу жилдээ 110400 тєгрєгийг автобусанд зарцуулах тооцоо байна. Гэтэл хvний амьдрал дандаа л ажилдаа ирж очоод байхгvй учраас автобус унааны зардал энэхvv тооцоолсон дvнгээс их гарах болно.Унааны зардлыг багасгахын тулд жил бvрийн 4 сараас 10 сарыг дуусталх хугацаанд унадаг дугуй унадаг нууцаа дэлгэж, дараах зардлын тооцоогоо харуулъя.
он
Унааны зардлын задаргаа
Нийт унаанызардал (тєг)
Унадаг дугуйны зардал (тєг)
2006
Автобус 21800+ Микро 5100+ бусад 700
27600
2000
2005
Автобус 54000+ Микро 5500+ бусад 3750
63250
89300
2004
Автобус 63700+ Микро 9200+ бусад 15150
88050
0
2003
Автобус 45600+ Микро 7600
53200
70500
2003, 2005 онуудад унадаг дугуй худалдан авсан (ємнєх дугуйгаа алдчихсан юм) тул унадаг дугуйны зардал єндєр байгаа. Харин унадаг дугуйгаа тордоод л байвал, хааяа нэг дугуйны нєхєєс, цавуу, тоормозны сойтог, хигээс гэх мэтийн жижиг зардал л гарахаас биш томоохон зардал бараг гарахгvй.Дээрх хvснэгтээс 2004 оны унааны зардал хамгийн их буюу 88050 тєгрєг байгаа нь тухайн оны ихэнх єдрvvдэд унадаг дугуй байхгvй байсантай холбоотой.Унадаг дугуйгаар явсан замаа км-лэж vзээгvй боловч, автобусаар явах байсан гэж vзээд тооцож vзэхэд 2005 оны 4 сард унадаг дугуй авснаас хойш єнєєдрийг хvртэл 507 удаагийн явалт Єсєх єрх програмд бvртгэгдсэн байсан. Унадаг дугуйгаар явсан 507 удааг 200 тєгрєгєєр vржин 101400 тєгрєгийн зардлыг хэмнэсээ тооцоолон харж болно.Миний дээрх мєнгєн ашгаас гадна намба сууж, хєдєлгєєн удааширч, таргалж байсан биеэ хєнгєн, шаламгай, тарган биш байдалд нь буцаан авчирч чадаж байгаагаа бичихэд таатай байна. Эрvvл, зєв амьдрахын тулд Єрхийн тєсвєє хєтлєж амьдарцгаая, бvгдээрээ. Єсєх єрх: www.pl.ub.gov.mn/2u
Мэдээллийг http://www.mcl.edu.mn/yaruusetgegch/articles/heleeogooch_3.htm ээс авав.
Мэдээжийн хэрэг дээрх бичлэг нь унадаг дугуй гэдэг бид нарын хувьд бол "унаж тоглодог эд" л гэж ойлгогддог эдийг энгийн хэрэгцээндээ ашигласан "амжилтын түүх" л дээ. Гэхдээ үүнийг яг хэрэгжүүлээд үзье гэж үнэнээсээ сэтгэл шулуудвал яг болохгүй ч зүйл биш л дээ. Хөрш улс Хятадаас авахуулаад Азийн улсууд унаад л байна. Европийн хүйтэн газар ч гэсэн. Харин миний монголын баялагийн илэрхийлэл "машин"-аас болгоомжлоорой.